гол нYYр > БНХАУийн сонин мэдээ

来源:驻蒙古国大使馆 类型:转载 分类:新闻

2025-09-23 17:25

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав

        2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалт болон Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалт болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа. 

Ши Жиньпин дарга онцлохдоо, Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон найрсаг хөрш орнууд бөгөөд хоёр улсын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, олон чухал төсөл хөтөлбөрүүдэд эрчтэй ахиц дэвшил гарч байна. Талууд Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох чиглэл дор, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн бодлогуудаа уялдуулан гүнзгийрүүлж, ард иргэдийн харилцан ойлголцлыг ахиулан, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ эрч хүчийг үргэлжлүүлэн оруулах хэрэгтэй гэв. 

Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэхдээ, олон улсын нөхцөл байдал хэдий өөрчлөгдсөн ч Хятадын тал цаашид үргэлжлүүлэн Монголын талын итгэл хүлээсэн, чухал түнш хэвээр байх болно. Талууд хоёр улсын харилцаан дахь улс төрийн суурийг нямбайлан хамгаалж, хөгжлийн стратегиа уялдуулан гүнзгийрүүлж, тус тусын орчин үеийн шинэчлэлийг бүтээх замналд орох үйл хэргийг бүтээж, харилцан туслалцах хэрэгтэй. БНХАУ-ын дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь дэлхий нийтийн шинжтэй сорилтуудыг сайтар даван туулах зорилготой бөгөөд Монгол Улстай хамтран тус санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн засаглалын алдагдлыг шийдвэрлэхэд бэлэн байна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол Улс БНХАУ-ын “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын үзэл баримтлалыг өндрөөр үнэлдэг бөгөөд цаашид үргэлжлүүлэн “нэг Хятад” зарчмыг баримталж, Тайвань, Төвөд, Шинжаан-Уйгур, Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэгт Хятад улсын байр суурийг тууштай дэмжих болно. Монголын тал хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломжийг эрэлхийлж, харилцаа холбоо, дэд бүтцийн холболтыг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, хоёр талт харилцаанд улам өндөр үр дүнд хүрэхийг зорьж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга”-ыг Монгол Улс талархан сайшааж байна. Хятадын талтай олон улсын тавцанд харилцан дэмжиж, нягт хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын хамтын эрх, ашгийг хамгаалахад Монгол Улс бэлэн байна гэв. 

Талууд гааль, хэмжил зүй, хэвлэл мэдээлэл зэрэг салбаруудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. 

Уулзалтад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И байлцав.