来源:驻蒙古国大使馆 类型:转载 分类:新闻
2025-09-23 17:48
9-р сарын 2-нд, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян Бээжин хотноо, 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
Дин Шюэшян уулзалтын үеэр хэлэхдээ, өнөө өглөө Ши Жиньпин дарга Тантай өргөн хүрээтэй, үр дүнтэй уулзалт хийж, мөн БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтад хамтдаа оролцлоо. Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бол хоёр улсын ард түмний хамтын стратегийн сонголт юм. Хятадын тал Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа цогцлоон байгуулахыг чиглэл дор, стратегийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талын харилцааг улам дээд түвшинд хүргэхэд бэлэн байна гэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол, Хятадын харилцаа нь бүс нутгийн хоёр талт харилцааны үлгэр жишээ юм. Монголын тал дэлхийн энх тайван, тогтвортой байдалд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж буйг өндрөөр үнэлж, Хятадын талтай дээд түвшний харилцааг эрчимжүүлж, харилцан итгэлцэлтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улсын харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна гэв.
