中华人民共和国驻蒙古国大使馆经济商务处

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Эдийн засаг Худалдааны газар

гол нYYр>манай тухай

来源: 类型:

БНХАУ-ын элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөхийн хэлсэн үг

 

       Та бүхэн Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны хэлтсийн вэб сайтад ( интернет дэх танилцуулах хуудас ) тавтай морилно уу. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орох шинэ нөхцөл байдлын шаардлагад зохицохын тулд мэдээллийн үйлчилгээг сайжруулж Монгол улсын үйлдвэр аж ахуйн газруудын Хятадын эдийн засаг, худалдаа, Хятад Монгол хоёр улсын эдийн засаг , худалдааны харилцааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, уг харилцааг тасралтгүй хөгжүүлэхийн тулд Худалдааны яамны нэгдсэн удирдлагын дор манай хэлтэс 2004 оны 12 сарын 1 ний өдрөөс «БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны хэлтсийн вэб сайт»-ыг албан ёсоор нээж байна.Эдүгээ тус вэб сайтад «Бидний тухай», «Төрийн бодлого, хууль дүрэм», «Хятад орны тухай», «Хятад Монголын хамтын ажиллагаа» зэрэг гол хэсгүүд орсон болно. Тус вэб сайт нь нээгдээд удаагүй байгаа учир дээрх хэсгүүд болон дотоод агуулга нь учир дутагдалтай байгаа юм. Та бүхэн хүссэн цагтаа манай сайтад орж өөрийн  үнэт саналаа хэлбээс бидний ажил шат шатаар ахиж дээшлэнэ гэдэгт найдаж байна. Мөн уг вэб сайт нь цаашдаа танд Хятад улсад хөрөнгө оруулалт, худалдаа эрхлэхэд чинь туслах сайн гарын авлага болно гэж найдаж байна. Бидний нөхөд таныг уг сайтад сэтгэл гарган бүх хүчээрээ дэмжиж байгаад баярласан талархсанаа илэрхийлж хүссэн цагтаа манай вэб сайтад аялахыг урьж байна.