中华人民共和国驻蒙古国大使馆经济商务处

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Эдийн засаг Худалдааны газар

гол нYYр>БНХАУийн сонин мэдээ

来源: 类型:

БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас Монгол улсад байгаа болон Монгол улсыг зорьж байгаа хятадын иргэдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаарх өгч буй сануулга

       Ойрын өдрүүдэд БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, бусад олон улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, Коронавирусийн халдвар МУ-сад одоогоор бүртгэгдээгүй байна. Одоогоор БНХАУ-ын Засгийн газар коронавирусийн тархалтад ихээхэн ач холбогдол өгч олон дорвитой арга хэмжээ авч бүх хүчээ дайчлан урьдчилан сэргийлэх ажил хийж байна. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-наас МУ-д байнга оршин суугаа Хятад иргэдэд, Хятад оюутнуудад, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд болон ажилтнуудад албан ёсны сувгуудаар дамжуулан дотоодын коронавирусийн халдварын талаарх мэдээллийг хүлээн авч үзэх, гадагшаа гарах зохицуулалт хийх, БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын зөвлөмжийн дагуу үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байна. Манай яамнаас доорх санамжийг хүргэж байна. Үүнд:

    1.МУ-д байгаа Хятад иргэд хэрэв БНХАУ-руу буцах шаардлагатай бол коронавирусийн тархалт ихтэй бүс нутагт очихгүй байх. Хүн бүр коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй, хэрэв хаврын баярын үеэр эсхүл ойрын хугацаанд БНХАУ-руу хамаатан садныд зочлох болон аялж явах бол тархалт ихтэй газар нутгийн хүмүүстэй нягт харьцахгүй байхыг зөвлөж байна. Халдварын эрсдэлийг бууруулахын тулд хөл хөдөлгөөн хүн ихтэй газраар явахаас зайлсхий.

    2.БНХАУ-ын Эх газар болон Хонконг, Макао, Тайвань зэрэг газруудаас МУ-ыг зорьж буй Хятад иргэдэд тус улсад нэвтрэхдээ МУ-аас авч буй хяналт шалгалт, хорио цээрийн арга хэмжээний талаар хамтарч ажиллана уу. Өөрийн аялал жуулчлалын маршрутын дагуу гэртээ ажиглалт хийх болон тусгаарлалт хийнэ.

    3.Хэрэв халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл цаг тухайд нь мэргэжлийн эмнэлэгт хандаж үнэнээ мэдээлэх, үзлэгийн цаг алдахаас зайлсхийлэх.

    4.Хэрэв эргэн тойронд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрвэл, тухайн хүнд цаг тухайд нь эмнэлэгт хандахыг зөвлөх ёстой.

       Холбогдох хүмүүс консулын туслалцаа авах шаардлагатай бол ЭСЯ-ны утасны дугаарлуу холбогдоорой:

       00976-11-320955 залгаж консулын газартай холбогдох (ажлын цагаар)

       00976-99112578/95269751 (24 цаг)

       МУ-д байнга оршин суугаа Хятад иргэдэд, Хятад оюутнуудад, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд болон ажилтнуудад та бүхэн эрүүл, амгалан тайван, аз жаргалаар дүүрэн хаврын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөж байна.